НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/11 УНШСАН: 358

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсролын багш нарын графикт сургалт 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургууль дээр  тус сургуулийн хөгжмийн боловсролын багш Д.Энэбиш, Н.Ариунболор нарын “Хүүхдийг хөгжмийн хичээлээр хөгжүүлэх нь” сэдвээр зохион байгуулагдлаа.

Тус сургалтаар сурагчдад мандолин хөгжмийг анхлан заах нь илүү үр дүнтэй бөгөөд үүний дараа бусад утсан хөгжмийг сургахад илүү дөхөмтэй байдаг байна.  Мөн байгалийн чулуу ашиглаж, чулуун царгил хөгжмийг урлан бүтээх, сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээлийг сонгох, түүнийг хөгжимдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллахыг өөрсдийн хуримтлуулсан арга туршлага дээр түшиглэж, нийслэлийн хөгжмийн багш нарт түгээн дэлгэрүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Тус сургалтад нийт  хөгжмийн 65 багш хамрагдсан байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ