УЛСЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/27 УНШСАН: 761

УЛСЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улсын шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал 2019 оны 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулагдаж дууслаа.

Сургууль, дүүрэг, нийслэл, улс гэсэн үе шаттай үргэлжилдэг тус илтгэлийн уралдаан энэ жилийн хувьд “Багшийн хөгжил-Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдвээр зохион байгуулагдлаа.

Тус улсын уралдаанд Нийслэлээс шалгарсан 9 илтгэл оролцсон бөгөөд улсын шилдэг 9 илтгэлийн 4 илтгэл нь нийслэлийн оролцогчдын илтгэл байлаа.

Сүхбаатар дүүргийн “Шинэ үе” сургуулийн математикийн багш Ц.Нармандах, Г.Батбаяр нар “Geogebra программыг математикийн сургалтад хэрэглэх нь” сэдэвт илтгэлээр II байр, Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Э.Булган-Эрдэнэ “Нийгмийн ухааны сурах бичгүүдэд хийсэн  шинжилгээ, үр дүнтэй хэрэглэх арга зам” сэдэвт илтгэлээр III байр, Хан-Уул дүүргийн “Монгол Билиг Оюу” сургуулийн түүх, нийгэм, газарзүйн багш Э.Баасанцэрэн, Б.Ганболд, Б.Цэндхүү, Б.Санжаажамц нар “Нийгмийн ухааны сурах бичигт тулгуурлан, нээлттэй эхүүдийг бүтээлчээр ашиглах нь” сэдэвт илтгэлээр III байр, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн багш Б.Должин, Ч.Мөнх-Оргил, С.Жавзандулам нар “Сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх явцад багшийн багаар ажиллах чадвар хөгжих нь” сэдэвт илтгэлээр тусгай байрт тус тус шалгарлаа.

Улсын илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон нийт багш нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ