ЕБС-ИЙН 9-12 ДУГААР АНГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ДУНДАХ ДҮҮРГИЙН ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/07 УНШСАН: 629

ЕБС-ИЙН 9-12 ДУГААР АНГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ДУНДАХ ДҮҮРГИЙН ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны I шатны түүх, нийгмийн ухааны олимпиад ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн багш, сурагчдын дунд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Түүх, нийгмийн ухааны олимпиадыг нийслэлийн 9 дүүрэг тус бүрд зохион байгуулсан бөгөөд түүхийн хичээлийн олимпиадад 1577 сурагч, 134 багш, Нийгмийн ухааны олимпиадад 2212 сурагч, 170 багш, нийлбэр дүнгээр 3789 сурагч, 304 багш олимпиадад оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа сорин уралдлаа.

Өнөөдрийн байдлаар дээрх нийт оролцсон багш сурагчдаас 412 сурагч, 110 багш нийслэлийн олимпиадад оролцох эрхээ гардан авлаа.

Дүүргийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан 38, 141, ХСИХ-ийн харьяа ахлах сургууль, 48, 119, “Оюуны эрин” цогцолбор сургууль, 39, 72, 4, 6, 65, 104, 115, 118 дугаар сургуулийн хамт олон болон дүүргүүдийн боловсролын хэлтсийн хамт олонд нийслэлийн Боловсролын газрын зүгээс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ