Нийслэлийн боловсролын газраас ЕБС-ийн сургалтын менежерүүдэд сургалт зохион байгууллаа
ОГНОО : 2019/03/02 УНШСАН: 323
 

Нийслэлийн Боловсролын газраас шинээр томилогдсон ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт ажлын байрны чиг үүрэг, боловсролын талаарх бодлого, хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэх чиглэлээр сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох Шинээр гарсан хууль тогтоомжууд, анхаарах асуудлууд сэдвээр, Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяр Хандив, тусламжтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, Зөрчлийн тухай хуульд боловсролын салбарт хамаарах асуудлууд сэдвээр, Хүүхдийн эрх, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганбаяр Тушаалын эрх зүйн үндэс, Шүүхээс хөдөлмөрийн маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай, Барилга хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнай Барилга ашиглалтын дүрэм, Барилгын тухай хуульсэдвээр тус тус зохион байгуулсан.

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын менежерүүдэд НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг, мэргэжилтэн Н.Болдбаатар, Ж.Батбилэг Үнэлгээний арга зүй, хөгжлийн тухай тулгуур ойлголтууд, Амжилтын гараа уралдааны үр дүнгийн талаар сургалт зохион байгуулав. Сургалтад бага ангийн 134 менежер, дунд , ахлах ангийн 142 сургалтын менежерүүд хамрагдсан.

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарт Бага насны хүүхдийг жижигчилсэн урлагаар хөгжүүлэхсургалт, үзүүлэх ажлыг зохион байгуулав. Чингэлтэй дүүргийн 221 дүгээр цэцэрлэг дээр зохион байгуулахад нийт 70 багш хамрагдсан

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ