Нийслэлийн Боловсролын газраас монгол хэл бичгийн багш нарын сургалтыг зохион байгууллаа
ОГНОО : 2019/03/11 УНШСАН: 280

Нийслэлийн Боловсролын газраас монгол хэлбичгийн багш нарын сургалтыг зохион байгууллаа

 

Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлбичгийн багш нарт “Орчин үеийн сургалтын арга”, “Монгол хэл, уран зохиолын хичээлийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй”, “Өгүүлбэр зүйн хичээлийг дунд, ахлах ангийн сурагчдад заах арга зүй” сэдвүүдээр нийслэлийн ерөнхий боловсролын МХБУЗ-ын 125 багшид 2019 оны 03 дугаар сарын 04, 06-ны өдрүүдэд БМДИ-ын 605, 604 тоотод зохион байгууллаа.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа, Шинжлэх ухааны доктор, МУБИС-ийн профессор Ц.Оюун, НБГ-ын монгол хэл, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү, БМДИ-ын арга зүйч П.Одгэрэл, Б.Цасанчимэг нар хичээл зааж, сургалтыг явууллаа.

Сургалтад нийт 125 багш нар оролцож мэргэжлээ дээшлүүллээ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ