НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МХБУЗ-ЫН БАГШ НАРТ “ЗӨВ БИЧГИЙН ДҮРЭМ”-ИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/02/22 УНШСАН: 352

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС  ЕРӨНХИЙ

БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МХБУЗ-ЫН БАГШ НАРТ

“ЗӨВ БИЧГИЙН ДҮРЭМ”-ИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагаас 1999 онд зарласан “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Боловсрол газар Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол телевиз, Монголын хүүхдийн ордонтой хамтран “Зөв бичих дүрэм”-ийн сургалтыг Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл нээж, НБГ-ын монгол хэлбичиг, уран зохиолын судлагдахуун харицсан мэргэжилтэн Р. Өлзийхүү нийт багш нартаа хандан “Эх хэлний өдөр”-ийн мэндчилгээг дэвшүүлж үг хэллээ.

Сургалтад нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн 450 МХБУЗ-ын багш, 220 Монгол хэлний мэргэжлийн ангийн оюутнууд оролцлоо.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа “Зөв бичих дүрэм”, Мэдрэмжийн боловсролын ТББ-ын тэргүүн, EQ хөгжлийн багш, докторантур сэтгэл судлаач С.Энхтуяа “Мэдрэмжийн боловсрол гэж юу вэ?” сэдвээр тус тус сургалтыг зохион байгууллаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ