МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОНД “Бишгүүр 2019” улсын ДӨРӨВДҮГЭЭР уралдаан амжилттай болж өндөрлөв
ОГНОО : 2019/05/13 УНШСАН: 745

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОНД “Бишгүүр 2019” улсын ДӨРӨВдҮГЭЭр уралдаан амжилттай болж өндөрлөв

Нийслэлийн Боловсролын газар,  “Жаргалан” Олон улсын сургалтын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль, “Соль түлхүүр” ТББ-аас санаачилсан “бишгүүр-2019” улсын уралдаан нь ерөнхий боловсролын хөгжмийн хичээлийн сургалтын чанаржуулж, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, урлагийн боловсролыг дэмжих зорилгоор 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа.

 

Энэхүү уралдааныг НИТХ, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал дэмжин тусалж ажилласан юм.

 

IV уралдаанд төрийн өмчийн 37, төрийн бус өмчийн 6 буюу нийт 43 гаруй сургуулийн 1500 орчим сурагчид оролцож, бишгүүрээр хөгжимдөх ур чадвар, сэтгэлгээ илэрхийлэмж, хөгжимдөх техникээ үзүүлж, гоцлол болон чуулгаар тоглож өрсөлдлөө.

Бишгүүрийн IV уралдаанд Дархан-Уул аймгийн Од, Оюуны ирээдүй цогцолбор, 19, Шинэ алхам сургуулийн нийт 90 сурагчид ирж оролцсон нь энэ уралдаан зөвхөн нийслэл төдийгүй орон нутгаас оролцох багш, сурагчдын тоо жилээс жилд өргөжиж, багш, сурагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөгжмийн хичээлээр сурсан мэдлэг, чадвараа хэрэглээ болгосноо хөгжимдөх ур чадвараар харуулах боломж олгож байгаагаараа онцлогтой юм.

Уралдаанд оролцсон сурагчдыг идэвхжүүлэх зорилгоор удирдамжид тусгасан  шагналын санг нэмэгдүүлэн шагнаж урамшууллаа.

8-9 насны ангилал гоцлол:

“Шилдгийн шилдэг” Сүхбаатар дүүргийн сургуулийн сурагч Дойче шуле сургуулийн  

                                     сурагч Э.Ариунжаргал

1-р байр: Баянгол дүүргийн Жаргалан сургуулийн сурагч П.Уянга

2-р байр: Дархан-Уул Шинэ алхам сургуулийн сурагч  Б.Анударь

3-р байр: Сүхбаатар дүүргийн сургуулийн сурагч Дойче шуле сургуулийн сурагч Ц.Анудай 

Тусгай байр: Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн сурагч Б.Тэргэл  

Тусгай байр:  Дархан-Уул аймгийн Шинэ алхам сургуулийн сурагч М.Ариунхишиг 

Тусгай байр:  Сүхбаатар дүүргийн Дойче шуле сургуулийн сурагч Х.Марал-Эмма

Тусгай байр Дархан-Уул аймгийн Шинэ алхам сургуулийн сурагч Л.Энх-Эрдэм

Тусгай байр Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн сурагч Н.Тэлмэн

10-11 насны ангилал гоцлол:

“Шилдгийн шилдэг” Сүхбаатар дүүргийн Дойче шуле сургуулийн сурагч Г.Бат-Эрдэнэ

1-р байр: Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн сурагч А.Номингэрэл

2-р байр: Сүхбаатар дүүргийн Дойче шуле сургуулийн сурагч  Б.Цэнгүүн

3-р байр: Сүхбаатар дүүргийн Дойче шуле сургуулийн сурагч А.Энхжаргал

Тусгай байр: Дархан-Уул аймгийн Шинэ алхам сургуулийн сурагч М.Үлэм

Тусгай байр: Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн сурагч Г.Эгшиглэн

Тусгай байр: Хан-Уул дүүргийн Монгол билэг оюун сургуулийн сурагч Б.Уянга

Тусгай байр Баянгол Эрдмийн ундраа 78 дугаар сургуулийн сурагч  М.Буянгэрэл

Тусгай байр: Баянгол дүүргийн Жаргалан сургуулийн сурагч Э.Хонгорзул

12 ба түүнээс дээш насны  ангилал гоцлол:

“Шилдгийн шилдэг” Сүхбаатар дүүргийн Дойче Шуле сургуулийн сурагч О.Тамир

1-р байр: Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн сурагч Б.Нандин-Эрдэнэ

2-р байр: Сүхбаатар дүүргийн Дойче шуле сургуулийн сурагч А.Ариано

3-р байр: Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн сурагч Н.Намуун

Тусгай байр: Сүхбаатар дүүргийн Дойче Шуле сургуулийн сурагч Б.Ану-Хулан

Тусгай байр: Баянгол дүүргийн Эрдмийн ундаа цогцолбор 78 дугаар сургуулийн

                      сурагч Н.Энхжаргал

Тусгай байр: Баянзүрх дүүргийн 14 дүгээр  сургуулийн сурагч Н.Тэнгис

Тусгай байр: Баянгол дүүргийн Эрдмийн ундаа цогцолбор 78 дугаар сургуулийн

                      сурагч Б.Аззаяа

Тусгай байр: Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн сурагч У.Итгэлт

8-10 насны Чуулгын төрөл:

1-р байр: Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн “Allegro хамтлаг

2-р байр: Дархан-Уул аймгийн “Шинэ алхам” сургуулийн “Дуурьсал” хамтлаг

3-р байр: Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор 78 дугаар сургуулийн  хамтлаг

Тусгай байр: Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн “Айзам” хамтлаг

Тусгай байр: Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн хамтлаг

11 ба түүнээс дээш насны Чуулгын төрөл:

1-р байр: Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн хамтлаг

2-р байр: Баянгол дүүргийн “Шинэ эрин”” сургуулийн хамтлаг

3-р байр: Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” 78 дугаар сургуулийн  хамтлаг

Тусгай байр: Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” 54 дүгээр сургуулийн хамтлаг

Тусгай байр: Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургуулийн хамтлаг

 

 

“Шинийг эрэлхийлэгч багш”:  Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн хөгжмийн

                                               багш Ц.Ичинхорлоо

“Шилдэг удирдаач багш”:   Дархан-Уул аймгийн “Шилдэг алхам” сургуулийн хөгжмийн

                                             багш Ч.Батчимэг

“Шилдэг найралжуулагч багш”:  Баянгол дүүргийн “Жаргалан” сургуулийн хөгжмийн багш

                                                    С.Ууганбаатар нар шалгарсан байна.

Уралдааны ерөнхий зохион байгуулагч Жаргалан сургуулиас суралцагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан сургуулийн хөгжмийн багш бүрд “Батламж” гардууллаа.

Нийслэлийн Боловсролын газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр:

  • Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн хөгжмийн багш Ц.Ичинхорлоо
  • Сүхбаатар дүүргийн “Дойче Шуле” сургуулийн хөгжмийн багш Б.Баасансүрэн
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн багш Ц.Гантуяа
  • Дархан-Уул аймгийн “Шинэ алхам” сургуулийн хөгжмийн багш Ч.Батчимэг
  • Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн багш Д.Эрдэнэтуяа
  • Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн багш Д.Цэцгээ нарыг шагнаж урамшууллаа.

 

1500 сурагч нийслэлчүүддээ хотоо цэвэрхэн байлгахыг уриалсан онцлогтой уралдаан болсоор 4 жил болж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ