Нийслэлийн монгол хэл бичгийн улсын олимпиадын хоёрын даваа амжилттай зохион байгуулагдлаа
ОГНОО : 2019/04/02 УНШСАН: 493

Нийслэлийн монгол хэл бичгийн улсын олимпиадын хоёрын даваа амжилттай зохион байгуулагдлаа.                                                 

                                                                         

Нийслэлийн монгол хэл бичгийн улсын олимпиадын хоёрын давааг  2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  Баянзүрх дүүргийн 48 дугаар  сургуульд амжилттай  зохион байгууллаа.  

Олимпиадад 131 мэргэжлийн багш, 6-8, 10-12 дугаар ангийн 470 сурагч оролцож мэдлэг, чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. 

Олимпиадын дүнгийн хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 48 дугаар сургуулийн урлаг зааланд зохион байгуулж шалгарсан багш, сурагчдыг шагнаж урамшууллаа. Дүнгийн хуралд   нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Р.Өлзийхүү, Монголын багш нарын үндэсний холбооны тэргүүн доктор Б.Бат-Ирээдүй, 48 дугаар сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг, сургалтын менежер Ч.Өнөржаргал, С.Гэрэлмаа нар үг хэлж, төрөл тус бүрээс шалгарсан 9 сурагч, 9 багшийн шагналыг гардууллаа.

Олимпиадад Үй Цай, Шинэ Монгол, Ирээдүй цогцолбор, 84, Сант, Хобби, Боловсрол цогцолбор сургуулийн сурагч, багш нар бусдыгаа хошуучлан амжилттай сайн оролцлоо.

Улсын монгол хэл бичгийн олимпиадад 9 багш, 9 сурагч оролцох эрхээр шагнагдлаа.

Олимпиадад амжилт гаргасан бүх багш, сурагчдадаа сурлага, хөдөлмөр, ажлын амжилт хүсье.

Олимпиадыг зохион байгуулахад орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн 48 дугаар сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ