ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ
ОГНОО : 2019/02/12 УНШСАН: 586

ОРОС   ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ

2019 оны 02 дугаар сарын 11                                                                                                                                                                                 

                                                                          

ЗОРИЛГО:

 Суралцагчдын  хэлний авьяас, чадварыг  нээн илрүүлэх,  гадаад хэл сурах  ач холбогдлыг   таниулах,   бусад үндэстний  хэл, соёлыг хүндэтгэдэг, гадаад хэл эзэмших хүсэл эрмэлзэлтэй иргэн болж төлөвшинө.

 

          ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

  • Олимпиадыг 3 үе шаттай зохион явуулна.

    НЭГ. СУРГУУЛИЙН ОЛИМПИАД – I ДАВАА

  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9,12-р ангийн сурагчид оролцоно.
  • Олимпиадыг ЗАН, тэнхим 2018 оны 11-р сард зохион байгуулна.
  • 2018 оны 12дугаарсарын 10-ны дотор дүн мэдээ, амжилт чанар, гүйцэтгэлийн хувийг гарган, дүүргийн олимпиадад оролцох багш сурагчдын нэрсиийн хамт цаасаар ирүүлнэ.

    ХОЁР. ДҮҮРГИЙН ОЛИМПИАД  –  II ШАТ

  • 2-р шат буюу дүүргийн орос хэлний олимпиадад төрийн өмчийн сургуулиас шалгарсан 9, 12-р ангийн эхний 6 сурагч, төрийн бус өмчийн сургуулийн эхний 5 сурагчийн нэрсийн жагсаалтын хамт ирүүлнэ.
  • Дүүргийн орос хэлний олимпиад 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт хуваарьт сургуулиуд дээр зохион байгуулагдана. Олимпиад зохион байгуулах сургуулиудыг дүүргийн Боловсролын хэлтсийн саналаар сонгосон болно.
  • Олимпиадад оролцох сурагчдыг 2019 оны 2 дугаар сарын 14, 15-ны өдрийн 14 цаг хүртэл бүртгэнэ.
  • Олимпиадад анги дэвшиж орохыг хориглоно.
  • Дүүргийн олимпиадыг тухайн дүүргийн Боловсролын хэлтэс мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллана.
  • Олимпиадын материал засах баг, багийн ахлагчийг дүүргийн Боловсролын хэлтэс томилон ажиллуулна.
  • Олимпиадын материалыг дүүргийн комиссын ахлагч олимпиад болох өдрийн өглөө 8.00-д НБГ-ын / № 505 тоот / хариуцсан мэргэжилтнээс авна.

     

    ГУРАВ. НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАД – III ШАТ

  • Нийслэлийн олимпиадад 6 дүүргийн төрийн өмчийн сургуулийн 9,12-р ангийн эхний байруудад шалгарсан 12 сурагч, Багануур, Налайх, Багахангай дүүргээс эхний байруудад шалгарсан 3 сурагч оролцоно.
  • Нийслэлийн олимпиадыг 2019 оны 02 дугаар сарын 22 –нд БГД-ийн 73-р сургууль дээр зохион байгуулна.

 

ДҮҮРГИЙН ОРОС  ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН

БАЙГУУЛАХ ХУВААРЬ

Дүүрэг

Зохион байгуулах сургууль

1

Баянзүрх

33 -р сургууль

2

Баянгол

28 - р сургууль

3

Чингэлтэй

23 -р сургууль

4

Сонгинохайрхан

9-р сургууль

5

Хан-Уул

18-р сургууль

6

Сүхбаатар

2-р сургууль

7

Налайх

Голомт ЦС

8

Багануур

БЦС

9

Багахангай

Хангай ЦС

 

 

 

 

 

 

                                                                

 

             

 

 

               

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ