Зөв галалгаа, угаарталтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтыг зохион байгууллаа
ОГНОО : 2019/11/29 УНШСАН: 305

Нийслэлийн Боловсролын газар Баянзүрх дүүргийн 9,17 дугаар хорооны сайжруулсан түлшний нөөц, түгээлт, хэрэглээнийн нөхцөл байдалд хяналт тавин ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо нь 2786 өрхтэй бөгөөд түлш борлуулах 3 цэгээр дамжуулан иргэдэд сайжруулсан түлшийг түгээж байна. Харин 17 дугаар хороо нь 2947 өрхтэй бөгөөд түлш борлуулах 7 цэгээр дамжуулан иргэдэд сайжруулсан түлшийг түгээн ажиллаж байна.

Нийслэлийн Боловсролын газраас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 79 дүгээр сургууль дээр зөв галалгаа, угаарталтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 79 дүгээр сургуулийн ахлах ангийн 80 гаруй сурагч оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ