НИЙСЛЭЛИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ТАМИРЧИН БАГШ-2019” СПОРТ НААДАМ АМЖИЛТААР ДҮҮРЭН БАЙЛАА
ОГНОО : 2019/01/28 УНШСАН: 548

НИЙСЛЭЛИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ТАМИРЧИН БАГШ-2019” СПОРТ НААДАМ АМЖИЛТААР ДҮҮРЭН БАЙЛАА

 

Бага  ангийн багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, эв нэгдэл, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, спортоор тэргүүлэгч  багш нарын баг хамт олныг шалгаруулах, нийслэлийн мэргэжлийн багш нарын тэмцээнд оролцох баг тамирчдыг  бүрдүүлэх зорилгоор  нийслэлийн бага ангийн багш нарын спорт наадмыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургууль болон Биеийн тамир спортын хороон дээр амжилттай сайхан зохион байгууллаа. Тэмцээн эрэгтэй эмэгтэй волейбол, эрэгтэй эмэгтэй шатар, дартс, олс таталт, буухиа гэсэн 5 төрлөөр явагдсан бөгөөд нийслэлийн бага ангийн багш 450 гаруй тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэй шатрын төрөлд Шавь цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Лаагантөгс, эмэгтэй шатрын төрөлд Монгени цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Нангилмаа, дартсын төрөлд Баянзүрх дүүргийн бага боловсролын сургалтын менежерүүдийн баг 1 дүгээр байр, Багануур дүүргийн бага боловсролын сургалтын менежерүүдийн баг 2 дугаар байр, Чингэлтэй дүүргийн бага боловсролын сургалтын менежерүүдийн баг 3 дугаар байр тус тус эзэллээ.

Мөн олс таталтын төрөлд тэргүүн байранд Баянзүрх дүүргийн баг, дэд байранд Сонгинохайрхан дүүргийн баг, гутгаар байранд Сүхбаатар дүүргийн баг тамирчид, буухиа төрөлд Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн баг тамирчид тус тус орлоо.

Эрэгтэй волейболын төрөлд 5 баг оролцсоноос Баянгол дүүргийн баг алтан медаль, Сонгинохайрхан дүүргийн баг мөнгөн медаль, Баянзүрх дүүргийн баг хүрэл медалийн эзэд боллоо. Эмэгтэй волейболын төрөлд Баянзүрх дүүргийн баг алтан медаль, Сонгинохайрхан дүүргийн баг мөнгөн медаль, Чингэлтэй дүүргийн баг хүрэл медаль тус тус хүртэж, багийн нийлбэр дүнгээр Баянзүрх дүүргийн баг алтан цомын эзэд боллоо. Мөн Баянгол, Хан-Уул дүүргийн баг тамирчид багийн дүнгээр 2 ба 3 дугаар байруудад шалгарлаа.

Энэ жилийн тэмцээний нэг онцлог бол бага боловсролын сургалтын менежерүүд, Нийслэлийн Боловсролын газрын болон дүүргийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд нэг баг болон бага ангийн багш нартайгаа нэгэн өдрийг хамтдаа спортоор тэмцэлдэж өнгөрөөлөө.

Дүүргээ төлөөлөн оролцсон нийт бага ангийн багш, хамтран зохион байгуулж, бүхий л үйл ажиллагаагаар дэмжин, хамтран оролцсон бага боловсролын сургалтын менежерүүд болон дүүргийн мэргэжилтнүүддээ баярлалаа.

Мөн тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс, дарга А.Дүүдээ, бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Март, Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн хамт олон, захирал П.Энхчимэг, Сонгинохайрхан дүүргийн бага боловсролын сургалтын менежерүүддээ баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ