НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/01/29 УНШСАН: 190

Нийслэлийн Боловсролын газраас Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй "Чадварлаг багш-Чанартай боловсрол" төслийн нээлтийн үйл ажиллагаа Налайх дүүргийн 119 дүгээр сургууль дээр 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан.  

Тус төсөл нь 2019-2020 он хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд "Зөвлөн туслах", "Зочин багш", "Туршлага судлах аялал", "Багш солилцоо" гэсэн дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нарыг хөгжүүлэх зорилготой 4 чиглэлээр хэрэгжинэ.

Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох “Зөвлөн туслах үйл ажиллагаа”-ны хүрээнд НБГ-ын Бага боловсролын зөвлөн туслах баг Налайх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 7 сургуулийн бага боловсролын 120 гаруй багш нарт зөвлөн тусалж хамтран ажиллалаа. Зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд "Чадварлаг багш-Чанартай боловсрол" төслийн танилцуулгыг Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Нандинцэцэг хүргэсэн бол НБГ-ын мэргэжилтэн Л.Уртнасан, Оюуны ундраа цогцолбор сургуулийн сургалтын менежер Т.Сарантуяа нар бага боловсролын багш нарт баримт бичиг хөтлөх арга зүй, сургалтын үйл ажиллагаанд тулгарч тулгарч буй бэрхшээл болон цаашид анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Цаашид зөвлөн туслах үйл ажиллагааг багш нарын санал хүсэлт, эрэлт хэрэгцээний дагуу үе шаттай зохион байгуулагдахаар боллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ