Япон улсад суралцах боломж
ОГНОО : 2019/05/06 УНШСАН: 380
БСШУСЯ-ны "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хэрэгжих хугацаа нэг жилээр сунгагдсантай холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жил төслийн Коосэн хөтөлбөр болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн элсэлтийн бэлтгэлийг хангах, инженер, технологийн чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй ЕБС төгсөгчдийн дунд СОРИЛ зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна. 
Сорилын бүртгэл: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 05 дугаар сарын 16-ны өдрийн Пүрэв гарагийн 18:00 цаг хүртэл ШУТИС-ийн www.elselt.edu.mn/mjeed сайтаар бүртгэнэ.

Сорилыг 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Ням гарагийн  14:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 2-р байранд зохион байгуулна. 

Сорилд бүргүүлэгчид тавигдах шаардлага: 
- 22 нас хүртэлх, Монгол улсын иргэн 
- Инженер, технологийн чиглэлээр мэргэжил эзэшших хүсэлтэй 
- Математик, Физикийн хичээлээр 2019 оны ЭЕШ-ийг өгөхөөр бүртгүүлсэн байх. 

Хавсралтаар дараах мэдээллийг хүргүүлж байна. 
1. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийн хуулбар 
2. ИТДБ төслийн танилцуулга 
3. Коосэн хөтөлбөрийн танилцуулга /Японы Үндэсний Технологийн коллеж/ 
4. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн танилцуулга /Японы их сургуулийн консорциум/
5. Сорилын бүртгэл явагдаж буй постер. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ