ЯПОН УЛСЫН “SEIKATSU SEKKEI” ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ОГНОО : 2019/07/01 УНШСАН: 287

япон улсын SEIKATSU SEKKEI  ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор нэг талаас Япон улсын “Seikatsu Sekkei компанийн ерөнхийлөгч Идэ Кэнжиро, нөгөө талаас Нийслэлийн Боловсролын газар түүнийг төлөөлж Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, гуравдагч талаас “Монгол-Японы өртөө боловсролын төв” ТББ-ын тэргүүн А.Галбадрах нар “САНАМЖ БИЧИГ”-т бичигт гарын үсэг зурлаа.

Тус айлчлалын хүрээнд Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын багш нарыг Япон Улсад богино хугацааны дадлага хийлгэх, туршлага солилцох ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх төдийгүй, цаашдын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх талаар хамтран ажиллах тухай ярилцлаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ