Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх сургагч багш нар бэлтгэгдэж байна
ОГНОО : 2019/05/02 УНШСАН: 351

Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх сургагч багш нар бэлтгэгдэж байна

 

Монгол улсын Эрүүл мэндийн яам, Люксембургийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын Зүрх судасны төв ба зүрх судасны тусламжийг сайжруулах нь” төслийн хүрээнд “Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх” сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

 Өнөөдөр эхэлж буй энэхүү сургалтад Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн эрүүл мэндийн хичээл заадаг багш, эмч, нийгмийн ажилтнууд хамрагдаж байна.

Сургалтын ерөнхий зорилго нь  нийслэлийн ЕБС-ын сургуулиудын сурагчдад Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс  урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулах сургагч багш бэлтгэх, эцэг эхчүүд сургууль эрүүл мэндийн байгуууллагын  хамтын ажиллагааг дэмжих замаар өвчний тархалт, хүндрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.

Цаашдаа сургалтад нийслэлийн 120-иод сургуулийн 240 багш, эмч нарыг хамруулах юм.

Сургалтыг Нийслэлийн боловсролын газартай хамтран , Шинэ нийгмийн эрүүл мэнд   ТББ-аас зохион байгуулж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ