БАГА АНГИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТЫГ НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/01/24 УНШСАН: 650

Нийслэлийн бага ангийн багш нарын графикт сургалтыг 6 судлагдахуунаар зохион байгууллаа. 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд математикийн судлагдахууны сургалтыг Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, эрүүл мэнд, хүн нийгэм судлагдахууны сургалтыг Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль,  дүрслэх урлаг технологийн судлагдахууны сургалтыг Баянгол дүүргийн 47 дугаар сургууль дээр тус тус зохион байгууллаа. 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд монгол хэлний судлагдахууны сургалтыг Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор 3 дугаар бага сургууль, хүн орчин, хүн байгаль судлагдахууны сургалтыг Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль, хичээлээс гадуурх ажил, иргэний боловсролын цагийн сургалтыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Сургалтыг бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд бага ангийн багш нарт агуулга арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үнэлгээний арга зүйд сургах зорилгоор  зохион байгуулсан ба нийслэлийн 9 дүүргийн 3951 бага ангийн багш хамрагдлаа. 

Монгол хэлний хичээлээр үнэлгээний шинэ журам, даалгавар боловсруулах арга зүй, бичих чадварыг хөгжүүлэх, зөв бичихүйн зарим асуудлууд, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх, онол арга зүй, унших  чадварыг хөгжүүлэх, онол арга зүй сэдвээр, математикийн хичээлээр сурагчдын мэдлэг чадварын үнэлгээний арга зүй, хольцын бодлого, хэсгийн бодлого, геометрийн бодлого, ажлын бодлого, процентийн бодлого, хуваагдах шинж ашиглан бодох бодлого, хөдөлгөөний бодлого, хүн орчин хичээлээр цөм хөтөлбөрт тусгасан чадвар, агуулга, зорилтод тулгуурласан 1-3-р ангийн сурагчдын үнэмшүүлэх, эрэлт хайлт хийх, ухааран уншуулах, эрэлт хайлт хийх, ухаарах, батлах, нотлох, тодорхойлох чадварыг нэмэгдүүлэх бүтээлч даалгаврууд болон усны илбэ, солонго үүсгэх, яагаад хагарсан бэ? зэрэг хялбар туршилтууд, хүн байгаль хичээлээр эрвээхэйн амьдралын эргэлт, голдож ба зэргэд, идэш тэжээлийн хэлхээ холбоо, 4-р ангийн агуулгаар “Гэрлийн шинж чанар”-ын туршилтууд, 5-р ангийн агуулгаар “Эргэх ба үл эргэх өөрчлөлт”-ийн туршилтууд, бөмбөлгийг үлээлгүйгээр хэрхэн хийлэх вэ? “Шатах үзэгдлийг ажиглая”,  “Шүүх арга” (холимгийг ялгах), “Хөшүүрэг ба хялбар механизм” туршилтууд  (хөшүүргийн тэнцвэрийн зүй тогтол, хэрэглээ) зэрэг туршилтууд заалаа.

Дүрслэх урлаг технологийн хичээлээр боловсролын өнөө маргааш, уран зураг унших, өөрийн хөрөг, урлаг гэж юу вэ?, экскурс, дүрслэх урлаг гэж юу вэ?, гарын дардас, өнгөний зохицол, бүтээлээр үнэлэх арга зүй, эрүүл мэндийн хичээлээр сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал ба анхны тусламж, хүн нийгэм хичээлээр 4-р ангийн 3,4 улиралд заах хичээлийн арга зүй, 5-р ангийн 3,4 улиралд заах хичээлийн арга зүй, Блүм таксономи, даалгавар боловсруулах арга зүй, үнэлэх арга зүй, ХГА-ны өнөөгийн байдал-хэлэлцүүлэг, ХГА-ны туршлага, эрчим хүчний хичээлийн агуулга, арга зүй, иргэний боловсролын цагийн зорилго, үнэлгээний чиглэлээр сургалт хийлээ.

            Сургалтын талаар санал асуулга авч дүгнэхэд зохион байгуулалт болон агуулгын талаар сургалтад хамрагдсан багш нарын 94,3% нь маш сайн, 4,9% нь хангалттай, 0,8% нь дундаж гэсэн үнэлгээ өглөө. Цаашид шилдэг багш нарын арга барилаас суралцах, байгалийн шинжлэлийн цахим программыг танилцуулж хэрэглээ болгох, цаасан нугалмай хийж сурах, видео хичээл бэлтгэх, төрөл бүрийн сургалтын аргууд, интеграцчилсан арга зүй, усан будгаар будах арга зүй, цахим хичээл бэлтгэх, сэтгэхүй хөгжүүлэх бодлого бодох аргачлал, судалгааны арга зүй, сургалтын нэг өдрийг “Шилдэг туршлага судлах аялал” болгох, эрчим хүчний хичээлээр “Сайн хичээлийн зөвлөгөөн” зохион байгуулах санал ирүүлжээ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ