НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС БАГА АНГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/01/23 УНШСАН: 919

 

            Нийслэлийн бага ангийн сургагч багш нарын сургалтыг монгол хэл, математик, хүн орчин, хүн байгаль, эрүүл мэнд, хүн нийгэм, дүрслэх урлаг технологи, иргэний боловсрол, хичээлээс гадуурх ажил гэсэн 6 судлагдахуунаар Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, “Эрдмийн Өргөө” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 44, 84 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор 2 дугаар бага, 2 дугаар дунд сургуулиуд дээр  2019 оны 01 дүгээр сарын 4-нөөс 14-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн 8 дүүргийн 272 сургагч багш хамрагдаж, 6 судлагдахуун тус бүрийн онол, арга зүй, үнэлгээний чиглэлээр суралцлаа.

Сургалтыг  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид, МУБИС-ийн Багшийн сургуулийн эрдэмтэн багш нар, ЕБС-ийн дунд ангийн физик, хими, биологи, газарзүй, нийгмийн ухаан, эрүүл мэндийн сургагч багш нартай хамтран зохион байгуулж, сургагч багш нарынхаа мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүллээ. Сургагч багш нар маань өөрсдийн сурсан мэдсэнээ нийслэлийн бага боловсролын 4300 гаруй багш нартаа хүргэх юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ