НИЙСЛЭЛИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫН ОНОЛЫН МЭДЛЭГ, БОДЛОГО БОДОХ ЧАДВАРЫГ ДЭЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/01/24 УНШСАН: 469

НИЙСЛЭЛИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫН ОНОЛЫН МЭДЛЭГ, БОДЛОГО БОДОХ ЧАДВАРЫГ ДЭЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Боловсролын газар “Шинэ монгол” технологийн дээд сургууль, хамтран 2019 оны оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Математик, Физик, Химийн сургагч багш нарт зориулан элсэлтийн ерөнхий  шалгалтад бэлдэх арга зүй, цөм хөтөлбөрийн ахлах ангид шинээр нэмэгдсэн хүндэвтэр агуулгын бодлого бодох онол арга зүйн нэг өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад химийн 35 багшид “Химийн кинетик сэдвээр” магистр Д.Баттөгс, “Органик урвалын механизм” сэдвээр О.Сарангэрэл /Ph.D/, физикийн 32 багшид “Энерги өөрчлөлтийн хууль, импульс өөрчлөлтийн хууль” сэдвээр О.Нямсүрэн /Ph,D/, математикийн 28 багшид “Магадлал статистикийн асуудлууд” сэдвээр В.Адьясүрэн /Ph,D/ нар light board аргачлал ашиглан сургалтаа явууллаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ