НИЙСЛЭЛИЙН МОНГОЛ ХЭЛБИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН ЗААХ АРГЫН НЭГДЛИЙН АХЛАГЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/01/28 УНШСАН: 267

НИЙСЛЭЛИЙН МОНГОЛ ХЭЛБИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН  ЗААХ АРГЫН НЭГДЛИЙН  АХЛАГЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулиудын Монгол хэлбичиг, уран зохиолын заах аргын нэгдлийн ахлагч нарын сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуульд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн 9 дүүргийн насан туршийн боловсролын төв, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын сургуулийн 120 монгол хэлбичиг, уран зохиолын заах аргын нэгдлийн ахлагч нар хамрагдлаа.

Нийслэлийн Боловсролын газрын монгол хэлбичиг, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү 2018 онд нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн монгол хэлбичиг, уран зохиолын багш нарт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон эх хэлний чиг хандлагын талаар, БМДИ-ийн зөвлөх, доктор Б.Батчимэг “Эерэг хандлага, багшийн хөгжил” сэдвээр, Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн монгол хэлбичгийн багш Н.Чулуунбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн монгол хэлбичгийн багш Л.Цэрмаа, 106 дугаар сургуулийн багш Т.Оюунгэрэл  нар Дорнод аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод тус тус аялан туршлага судлан, түгээн дэлгэрүүлж үр дүнд хүрч ажиллаж байгаа талаарх мэдээллийг хийлээ. Мөн сургалтад хамрагдсан заах аргын нэгдлийн ахлагч нар тус сургуулийн монгол хэл, уран зохиолын кабинетыг үзэж туршлага судаллаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ