“ЦЭГЭЭР НААДЪЯ-ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
ОГНОО : 2019/01/08 УНШСАН: 295

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” ТББ-ААС ХАМТРАН  СӨББ-ЫН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЦЭГЭЭР НААДЪЯ-ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

 

   “Цэгээр наадъя” арга технологийг эзэмшсэн багш нарын сайн туршлагыг түгээн, хүртээмжийг нэмэгдүүлэх, “ЦЭГЭЭР НААДЪЯ-БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ГАРЫН АВЛАГА” гаргах зорилгын дор 3 сарын турш  зохион байгуулагдсан  уралдааны дүн гарлаа.

 “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ нь “Цэгээр наадъя-Бага насны хүүхдийг зурлага бичвэрээр хөгжүүлэх арга технологи”-ийг санаачлан 4 дэх жилдээ нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд суралцахуйн 6 чиглэлийн 60 агуулгаар хөгжүүлэх үйл ажиллагааны боловсруулалт хийх уралдааныг Нийслэлийн Боловсролын газар, Баясах Интернэйшнл ХХК-тай хамтран зохион байгуулсан юм.

Тус уралдааны хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт 18 удаагийн нээлттэй үзүүлэх сургалт зохион байгуулсан бөгөөд нийт 109 цэцэрлэгийн 367 багш, 724 хүүхэд хамрагдлаа. Энэхүү үзүүлэх сургалт нь дүүрэг тус бүрд, нэн ялангуяа Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүрэгт зохион байгуулагдан багш нарт ажлын байран дээрээ суралцах боломж олгосноороо давуу талтай. 

Тус уралдаанд нийслэлийн 8 дүүргийн 40 гаруй цэцэрлэгээс 100 гаруй багшийн материал ирснээс 21 цэцэрлэгийн 41 багшийн 55  ажил шалгарч, багш хамт олноо удирдан чиглүүлж ажилласан 4 арга зүйч, 1  эрхлэгч нийт 46 оролцогчийг тодруулан 3,8 сая төгрөгний мөнгөн шагнал, 4,8 сая төгрөгний үнэ бүхий зүйлээр шагналаа.

Уралдаанд идэвхтэй оролцсон нийт багш нартаа баяр хүргэхийн сацуу   хамтран ажилласан байгууллагуудын удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ