НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫН ДУНД “ТАМИРЧИН БАГШ -2019” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОГНОО : 2019/01/25 УНШСАН: 622

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫН ДУНД  ТАМИРЧИН БАГШ -2019 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд гоо зүйн чадавхийг сайжруулах, нийслэлийн тамирчин багш тэмцээнд орох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой волейбол, шатар, олс таталт, ширээний теннис гэсэн 4-н төрлөөр нийслэлийн математикийн багш нарын дунд 2019.01.24ий өдөр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.

Тэмцээнд нийслэлийн 7 дүүргийн 150 гаруй тамирчид 4 төрөлтийн 84 медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Уг тэмцээнийг Нийслэлийн боловсролын газар, Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс, сонгинохайрхан дүүргийн математикийн багш нар хамтран зохион байгууллаа.  Тэмцээний нээлтэд НБГ-ын математикийн боловсрол, сургалтын стандарт, агуулга арга зүй хариуцсан мэргэжилтэн Н.Болдбаатар, СХД-ийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн С.Буян-Отгон, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн -1 дунд сургуулийн захирал н.Цэрэннадмид  нар оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ. Дараа жилийн тэмцээнийг Сүхбаатар дүүргийн баг тамирчид зохион байгуулахаар боллоо.

СПОРТЫН 4 ТӨРӨЛТ НААДМЫН ДҮН

Волейбол

Эрэгтэй

 

I байр

Б.Идэржавхлан ахлагчтай " Шинэ үе" баг СБД

 

II байр

Э.Өлзийсайхан ахлагчтай Баянгол баг

 

III байр

Б.Базаргүр ахлагчтай Сонгинохайрхан баг

 

Эмэгтэй

 

I байр

Ж.Цацрал ахлагчтай Сонгинохайрхан баг

 

II байр

Б.Урангэрэл ахлагчтай Хан-Уул баг

 

III байр

Ц.Бямбанаран ахлагчтай Баянзүрх баг

 

Шатар

Эрэгтэй

 

I байр

Д.Баяржаргал Чингэлтэй дүүрэг

 

II байр

Ж.Батжаргал Багануур дүүрэг

 

III байр

С.Батсайхан Сонгинохайрхан дүүрэг

 

Эмэгтэй

 

I байр

Д.Сайнзаяа Баянгол дүүрэг

 

II байр

Х.Бадамханд Сонгинохайрхан дүүрэг

 

III байр

Б.Сувдмаа Баянзүрх дүүрэг

 

Теннис

Эрэгтэй

 

I байр

Хан-Уул дүүрэг

 

II байр

Э.Өлзийбаяр Баянгол дүүрэг

 

III байр

П.Эрдэнэбаяр Сонгинохайрхан дүүрэг

 

Эмэгтэй

 

I байр

Б.Эрдэнэцэцэг Сүхбаатар дүүрэг

 

II байр

Б.Энхтуяа Хан - Уул дүүрэг

 

III байр

А.Алтанцэцэг Сонгинохайрхан дүүрэг

 

Олс таталт

I байр

Сонгинохайрхан дүүрэг

 

II байр

Хан-Уул дүүрэг

 

III байр

Сүхбаатар дүүрэг

 

Эрэгтэй шилдэг тоглогч

П.Эрдэнэбаяр Сонгинохайрхан дүүрэг

Эмэгтэй шилдэг тоглогч

А.Алтанцэцэг Сонгинохайрхан дүүрэг

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ