НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛЬ МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ХАМТЫН ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/03/22 УНШСАН: 311

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛЬ МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ХАМТЫН ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

                                                                                                                                       

Нийслэлийн тэргүүний Их засаг лицей сургууль нь “Музейн хичээл”-ийг  2013 оноос хойш 3 дахь удаа амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн музейн хичээлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол цэргийн музейд зохион явууллаа.

Энэхүү хичээлийг ИЗЛС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхмийн түүх нийгмийн багш Н.Дэлгэрмаа, монгол хэл уран зохиолын багш Б.Энхцацрал, хөгжмийн багш Ц.Ууганцэцэг, технологийн багш Ц.Энхсаран нар 9а ангийн 14 сурагчдад  “Хиагтыг чөлөөлсөн” сэдвээр  зааж, түүх нийгмийн багш Г.Цэвэлмаа, монгол хэл уран зохиолын багш Б.Болормаа, Г.Номин-Эрдэнэ нар хичээлийн ажиглалтын судалгааг хийсэн.

Энэхүү хичээлийг зохион байгуулахад нийслэлийн Боловсролын газар, Royal HDTV, Монгол цэргийн музей хамтран дэмжиж ажиллалаа.

 

“Хиагтыг чөлөөлсөн нь” сэдэвт музейн хичээлд нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Т.Олоннэмэх, Б. Оюунбилиг, Их засаг лицей сургуулийн гүйцэтгэх захирал О.Алтантуяа, сургалтын менежер Т.Амар, тус сургуулийн бусад багш нар урилгаар  оролцлоо.

 

“Хиагтыг чөлөөлсөн нь” сэдэвт музейн хичээлийн зорилго нь Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын ялалтын 100 жилийн ойд зориулж эх орныхоо тусгаар тогтнолын төлөө ардын журамт цэргүүд амь насаа хайрлалгүй хэрхэн тэмцэж байсан  гавьяаг алдаршуулж, ардын хувьсгалтай холбоотой  бодит үзмэр дээр тулгуурлан хичээлийг заах, эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийг хүүхдүүдэд мэдрүүлэн ойлгуулахад оршино.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ