ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛИЙН СУРГАЛТ, ТАНИН МЭДЭХҮЙН ӨРӨӨНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
ОГНОО : 2019/12/25 УНШСАН: 186

ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛИЙН СУРГАЛТ, ТАНИН МЭДЭХҮЙН ӨРӨӨНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

 

БНСУ-ын KOICA олон улсын байгууллагын санхүүжилтээр “WITH” төрийн бус байгууллага нь Нийслэлийн Боловсролын газартай хамтран “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд хүүхдэд зориулсан “Хоол шим тэжээлиийн сургалт, танин мэдэхүйн өрөө”-ний нээлтийн үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэг дээр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын агуулга, стандарт, хөтөлбөрийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбат, KOICA БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгч Пак Гён Хи нар болон дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэнгүүд оролцлоо.

Уг сургалт танин мэдэхүйн жишиг өрөө нь хүүхэд өөрөө суралцах, бүтээлч үйл түүнчлэн сэтгэлийн нандин холбоо ба суралцах үйл хоорондын нарийн уялдаа холбоо, бүх мэдрэхүйнхээ тусламжтайгаар ертөнцийг танин мэдэх, хоол шим-тэжээл эрүүл ахуйн талаар зөв дадал хэвшил олгоход туслах зорилготой.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ