“БАГШИД ҮЗҮҮЛЭХ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ, МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
ОГНОО : 2019/12/23 УНШСАН: 678

“БАГШИД ҮЗҮҮЛЭХ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ, МАНЛАЙЛАЛ”  

СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨН  ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА 

 

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхийг дээшлүүлэх, багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх  зорилготой зөвлөгөөнийг БСШУСЯ, БМДИ, Нийслэлийн Боловсролын газар хамтран 2019 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Зөвлөгөөний нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр Дотоод хэргийн их сургууль дээр эхэлсэн бөгөөд сургагч багш, сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нараас бүрдсэн 660 гаруй хүн хамрагдаж байна.

Салбар зөвлөгөөн үдээс хойш нийслэлийн   БЗД-ийн ерөнхий боловсролын 92 дугаар сургууль дээр үргэлжилж байгаа бөгөөд хичээлийн “Б” байранд СӨБ-ын арга зүйч нар, “А” байранд ЕБС-ын сургалтын менежерүүд мэргэжил мэргэжлээрээ хуваарилагдан оролцож байна. Зөвөлгөөн 2 өдөр үргэлжлэх юм.

Зөвлөгөөнөөр сургалтын сайжруулсан хөтөлбөрийг цаашид үндэсний хэмжээнд чанартай хэрэгжүүлэх, багшид мэргэжлийн түвшинд зөвлөн туслах ажлын чанарт ахиц гаргах бодлогын хүрээнд сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нарт сургагч багш нар хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулж байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ