ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ОФИЦЕРУУД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ТӨЛӨВШҮҮЛЭХ ЛЕКЦИЙГ УНШИЖ ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2019/12/19 УНШСАН: 205

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ОФИЦЕРУУД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ТӨЛӨВШҮҮЛЭХ ЛЕКЦИЙГ УНШИЖ ЭХЭЛЛЭЭ


Улсын хэмжээн дэх ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран шинэ оны босгон дээр буюу 2019 оны 12 дугаар сарын 16-аас эхлүүллээ. 

Эхний ээлжинд  тус сургалтыг  нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 109 сургууль дээр 2019 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд, нэгдсэн хөтөлбөрийн дагуу БХЯ, БСШУСЯ, НБГ, дүүргүүдийн цэргийн штаб, боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулж байна.

“Хүүхэд, залуучуудад цэрэг,эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улс эх орноо төлөөлж олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, түүхэн үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч цэрэг, офицеруудаар сурагчдад яриа таниулга хийлгэж,  улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг  ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилготой уг сургалтыг  нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчдад “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” сэдвээр энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай зэвсэгт хүчний 180 гаруй офицер, ахлагч нар тодорхой бүлгүүдэд хуваагдан уншиж байгаа юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ