Нийслэлийн ерөнхий боловсролын “Буянт ухаа” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
ОГНОО : 2019/11/25 УНШСАН: 369

Нийслэлийн ерөнхий боловсролын “Буянт ухаа” цогцолбор

сургуулийн 640 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орж, суралцагчдаа хүлээн авлаа.

 

Нийслэлийн ерөнхий боловсролын “Буянт ухаа” цогцолбор сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Тус өргөтгөлийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьж, “Жинсийн орой” ХХК барьж гүйцэтгэжээ. Сургуулийн барилга нь 3,840,000  төгрөгийн төсөвт өртөгтэй байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын “Буянт ухаа” цогцолбор сургууль нь 1939 онд ашиглалтад орсон бөгөөд Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны хүүхдүүд суралцдаг улсын ууган сургуулиудын нэг юм.

Сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн болон холбогдох албаны хүмүүс, сургуулийн багш, суралцагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ