Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо.
ОГНОО : 2019/11/25 УНШСАН: 346

Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар

сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо.

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Тус өргөтгөлийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьж, “Эм жи эл би” ХХК барьж гүйцэтгэжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль нь 1972 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Хан-Уул дүүргийн 1, 2 дугаар хорооны 3900 гаруй хүүхэд суралцаж байна. Сургуулийн өргөтгөлийн нээлтэд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон холбогдох албаны хүмүүс, сургуулийн багш, суралцагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор анги дүүргэлт буурч, багш нарын ажил хөдөлмөр, суралцагчдын сурлагын амжилт чанарт улам их ахиц гаргана гэж сургуулийн захирал Л.Цэрэнханд нээлтийн үеэр онцоллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ