ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ШАВЬ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО
ОГНОО : 2019/11/08 УНШСАН: 170

БАЯНЗҮРХ  ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ШАВЬ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

 

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд “Шавь” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Өргөтгөл ашиглалтад орсноор тус сургууль нийт 253 багш, ажилтантай, 131 бүлэгт 5400 хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөрШилээдХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд өргөтгөлтийн барилга 640 хүүхдийн хүчин чадалтай юм.

Хамран сургах тойргийн хувьд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5,14, 22 дугаар хороодын сургуулийн насны хүүхдүүд хамаардаг.

Өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ