СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНД ШИНЭЭР 143 ДУГААР СУРГУУЛЬ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
ОГНОО : 2019/11/08 УНШСАН: 313

СОНГИНОХАЙРХАН  ДҮҮРГИЙН 23 ДУГААР  ХОРООНД

  ШИНЭЭР 143 ДУГААР СУРГУУЛЬ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

 

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 143 дугаар сургууль шинээр үүд хаалгаа нээлээ.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо өмнө нь төрийн өмчийн сургуульгүй хороо байсан бөгөөд ийнхүү шинэ сургуультай болсноор тус дүүргийн хамран сургах тойргийн 6, 23, 37, 39 дүгээр хороодын сургуулийн насны 4586 хүүхдээс тус сургуульд 1210 хүүхдэд 83 багш, ажилчид боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

Ангийн зориулалтаар ашиглах боломжтой 18 танхимтай ба талбайн дундаж хэмжээ нь 64м2 талбайтай, бага ангийн 22 бүлэгт 776, дунд ангийн 9 бүлэгт 302, ахлах ангийн 5 бүлэгт 132 буюу нийт 36 бүлэгт 1210 хүүхэд суралцаж байна. Зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар, цэвэр усны төвийн шугаманд холбогдсон, дулааны эх үүсвэр нь уурын зуухтай.

Сургуулийн байрны бүтээн босголтыг Улсын төсвийн нийт 5,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хүрэл ордон” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна. Сургуулийн барилга 2018-2019 онд он дамжин баригдаж ашиглалтад орсон.

Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, НИХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Д.Ундармаа, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Алтантуяа, Б.Мягмарсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ