НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС СӨБ, БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2-4 ДЭХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БУЙ БАГШ, АЖИЛТНЫ ҮНДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/11/05 УНШСАН: 568

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС СӨБ, БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2-4 ДЭХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БУЙ  БАГШ, АЖИЛТНЫ ҮНДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

БШУ-ны сайдын 2013 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын дагуу нийслэлийн сургуулийн өмнөх, бага дунд боловсролын сургалтын байгууллагын хоёр, гурав, дөрөв дэх жилдээ ажиллаж буй багш, ажилтнуудад зориулсан үндсэн сургалт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд зохион байгууллагдлаа.   Үндсэн сургалтад 12 мэргэжлийн нийт 2392 багш, ажилтан хамрагдсан байна.

            Үндсэн сургалтын зорилго нь боловсролын бодлого, чиглэл, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуу багш нарт агуулга, арга зүйг таниулах, дэмжлэг үзүүлэх, багш мэргэжлийн онцлог, багшийн эрх, үүрэг, эрх зүйн баримт бичгийг танилцуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгааны арга зүйд суралцахад чиглэгдлээ.

          Энэхүү сургалтын үйл ажиллагаа мэдээлэл, дадлага ажил, бие даах ажил, хэлэлцүүлэг хэлбэрээр амжилттай явагдаж цаашид онлайн болон бие даах, ажлын байран дээр хөгжих боломж бүрдүүлэн зохион байгуулагдана.

          Сургалтын үйл явцтай Нийслэлийн Боловсролын газрын дарга, орлогч дарга, хэлтсийн дарга, удирдлагууд танилцан, багш ажилтнуудтай уулзаж санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ