ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 49 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
ОГНОО : 2019/11/01 УНШСАН: 297

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 49 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН

ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэх хорооллын дунд 49 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж өнөөдөр үүд хаалгаа нээж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 100 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 7 бүлэг, 30 багш, ажилтантай, 365 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

Хуучин барилга 1962 онд анх баригдсан, одоогийн өргөтгөлийн барилгыг Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 1 тэрбум 97.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөрМөнхийн үргэлжлэлХХК барьж гүйцэтгэсэн.

ХУД-ийн 10 дугаар хорооны нийт хамран сургах тойрог 410 цэцэрлэгийн насны хүүхэдтэй, үүнээс 89 хувийг хамруулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн, МУ-ын зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн Ажлын албаны дарга Т.Билэгт, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ