БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 25 ДУГААР ХОРООНД 256 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН САЛБАР БҮЛГЭЭ НЭЭЛЭЭ
ОГНОО : 2019/11/01 УНШСАН: 296

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 25 ДУГААР ХОРООНД 256 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН

САЛБАР БҮЛГЭЭ НЭЭЛЭЭ

 

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулийн ачааллыг бууруулж, 2 ээлжинд шилжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын  2019 оны Барилга түрээслэх тухай А/522 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2019 оныСургууль цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх тухай А/856 дугаар захирамжын дагуу нийслэлд 11 сургууль, 8 цэцэрлэг барилга түрээслэх захирамжийг үндэслэн хамран сургах тойргийн хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор түрээсийн байрны гэрээг байгуулахаар болсон.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 256 дугаар цэцэрлэг 4 бүлэг, 21 багш ажилчидтай, 160 хүүхдэд сургуулийн өмнөх үйл ажиллагааг үзүүлэхээр түрээсийн байранд салбар бүлгээ нээлээ.

Салбар бүлгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын бие төлөөлөгч Б.Төмөрбат, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ