“ИХ НҮҮДЭЛ“ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/10/30 УНШСАН: 344

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

С.АМАРСАЙХАНЫ НЭРЭМЖИТ НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨРИЙН

ШАТАРЧДЫН  “ИХ НҮҮДЭЛ“ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн БГД-ийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн нь 3 үе шаттай явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн  30 гаруй мянган сурагч, II шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 98 сургуулийн 2376  сурагчид, III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 18 багийн 432 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөн  аварга шатарчин багаа тодрууллаа.

УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав мөн УИХ-ын гишүүн Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг нар тэмцээнийг нээж шатарчин хүүхдүүдэд амжилт хүсч эхний нүүдлийг нүүлээ. Тэмцээний: 

1 дүгээр байрыг БЗД-ийн 33 дугаар сургууль

2 дугаар байрыг БГД-ийн “Монгени” цогцолбор сургууль

3 дугаар байрыг БНД-ийн “Боловсрол” цогцолбор сургууль тус тус байр эзлэв. 

Хүүхэд багачуудыг шатрын спортоор хичээллүүлэн оюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх,  улс эх орон, гадаад дотоодын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцуулан алдаршуулах, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах зорилгоор зохион байгуулагддаг уг тэмцээнийг НЗДТГ ивээн тэтгэж нийслэлийн Боловсролын газар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нь олон  мянган хүүхдийн  оюуны хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ