СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 28 ДУГААР ХОРООНЫ ХҮҮХДҮҮД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
ОГНОО : 2019/10/30 УНШСАН: 355

СОНГИНОХАЙРХАН  ДҮҮРГИЙН 28 ДУГААР  ХОРООНЫ

ХҮҮХДҮҮД  ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

 

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 264 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.

150 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг Улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Глобал Пост” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэсэн бөгөөд 6 бүлэгт 240 хүүхэд, 30 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн, УУХҮЯ-ны сайд Д.Сумъябазарын зөвлөх Ц.Одбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд СХД-ийн 28 хороо цэцэрлэггүй хороо байсан бөгөөд цэцэрлэг нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 420 хүүхдээс 240 хүүхдийг хамруулан хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ