БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 100 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
ОГНОО : 2019/10/30 УНШСАН: 165

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 100 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн үйлдвэрийн хажуу талд 100 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж өнөөдөр үүд хаалгаа нээж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай баригдсан.

Цэцэрлэгийн хуучин барилга 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 8 бүлэг, 42 багш, ажилтантай, 310 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

 Хуучин барилга 1985 онд анх баригдсан, одоогийн өргөтгөлийн барилгыг Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөрСити ландмаркХХК барьж гүйцэтгэсэн.

БГД-ийн 3 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 310 хүүхэд байдаг бөгөөд хамран сургах тойргийн хүүхдүүдээ 100% хамруулж чадсан байна.

Нээлтийн үйл ажиллагаанд БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, нийслэлийн Боловсролын орлогч дарга Л.Буянтогтох, БГД-ийн Боловсролын хэлтсийн дарга Б.Гэрэлгуа болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ