НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ, ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/10/24 УНШСАН: 710

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ, ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн 4.1.22-т “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 2019 оны А/969 дүгээр захирамжаар “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журам нь төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, бага сургууль, тусгай сургууль, гэсэн  ангиллаар сургууль, цэцэрлэгийг шалгаруулж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр энэ журмаар нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж урамшуулал гардууллаа.

Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц, хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн үзүүлэлтийн дагуу шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулж байгаагаараа онцлогтой юм.

2017 онд 10 сургууль, 10 цэцэрлэгт 163 сая төгрөг, 2018 онд 15 сургууль, 17 цэцэрлэгт 246 сая төгрөг, 2019 онд 20 сургууль, 20 цэцэрлэгт 300 сая төгрөг нийт 45 сургууль, 47 цэцэрлэгт 709 сая төгрөгийн урамшууллыг олгоод байна.

Мөн энэ үеэр Нийслэлийн “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг,  “Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал” аянд ажил үйлсээрээ шалгарч амжилттай оролцсон 10 сургуульд батламж тус тус гардууллаа.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш ажилчид, удирдлагууд оролцлоо.

“Индексийн урамшуулал”-ын шагнал хүртсэн  сургууль, цэцэрлэгүүд:

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага:

  1. Баянзүрх дүүргийн Г.Мандалсүрэн эрхлэгчтэй 122 дугаар цэцэрлэг
  2. Баянгол дүүргийн Б.Алтаннавч эрхлэгчтэй 94 дүгээр цэцэрлэг
  3. Сонгинохайрхан дүүргийн Г.Ариунаа эрхлэгчтэй 118 дугаар цэцэрлэг
  4. Чингэлтэй дүүргийн Д.Оюунчимэг эрхлэгчтэй 19 дүгээр цэцэрлэг
  5. Баянзүрх дүүргийн Ц.Дэлгэрмаа эрхлэгчтэй 82 дугаар цэцэрлэг
  6. Чингэлтэй дүүргийн П.Эрдэнэчимэг эрхлэгчтэй 224 дүгээр цэцэрлэг
  7. Багануур дүүргийн Б.Цэвэл-Янжин эрхлэгчтэй 142 дугаар цэцэрлэг
  8. Баянгол дүүргийн Ц.Мөнхтуул эрхлэгчтэй 141 дүгээр цэцэрлэг
  9. Сүхбаатар дүүргийн Ц.Оюунчимэг эрхлэгчтэй 159 дүгээр цэцэрлэг
  10. Сүхбаатар дүүргийн Я.Отгонжаргал эрхлэгчтэй 69 дүгээр цэцэрлэг
  11. Налайх дүүргийн Д.Долгорсүрэн эрхлэгчтэй 123 дугаар цэцэрлэг
  12. Хан-Уул дүүргийн Д.Энхбаатар эрхлэгчтэй 46 дугаар цэцэрлэг
  13. Сонгинохайрхан дүүргийн Х.Барнан эрхлэгчтэй 170 дугаар цэцэрлэг
  14. Баянзүрх дүүргийн Н.Өнөрбаяр эрхлэгчтэй “Бидний үрс” төрийн бус өмчийн цэцэрлэг
  15. Сүхбаатар дүүргийн Д.Оюунчимэг эрхлэгчтэй 16 дугаар цэцэрлэг
  16. Баянгол дүүргийн Б.Энхтуяа эрхлэгчтэй 93 дугаар цэцэрлэг
  17. Хан-Уул дүүргийн С.Эрдэнэ-Ундрах эрхлэгчтэй 72 дугаар цэцэрлэг
  18. Хан-Уул дүүргийн Д.Болормаа эрхлэгчтэй 73 дугаар цэцэрлэг
  19. Сонгинохайрхан дүүргийн Н.Хоролмаа эрхлэгчтэй 106 дугаар цэцэрлэг
  20. Баянзүрх дүүргийн Л.Алтанцэцэг эрхлэгчтэй 32 дугаар цэцэрлэг

 

Ерөнхий боловсролын сургууль:

  1. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар сургууль
  2. Чингэлтэй дүүргийн Б.Чимгээ захиралтай 17 дугаар сургууль
  3. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр бага сургууль
  4. Сүхбаатар дүүргийн Ц.Алтангэрэл захиралтай 6 дугаар сургууль
  5. Багануур дүүргийн З.Болормаа захиралтай “Гүн галуутай” цогцолбор сургууль
  6. Сүхбаатар дүүргийн А.Бадамцэцэг захиралтай Өсвөрийн зохион бүтээгчийн лаборатори ахлах сургууль
  7. Баянзүрх дүүргийн Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар тусгай сургууль
  8. Сонгинохайрхан дүүргийн Ш.Сарантуяа захиралтай 62 дугаар сургууль
  9. Чингэлтэй дүүргийн Б.Өнөржаргал захиралтай 72 дугаар сургууль
  10. Баянзүрх дүүргийн Ю.Базарханд захиралтай 120 дугаар сургууль
  11. Баянзүрх дүүргийн Д.Октябрь захиралтай 92 дугаар сургууль
  12. Налайх дүүргийн О.Оюунтуяа захиралтай “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
  13. Сүхбаатар дүүргийн М.Мөнхбаатар захиралтай МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургууль
  14. Сонгинохайрхан дүүргийн Б.Нарангэрэл захиралтай 134 дүгээр бага сургууль
  15. Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай 115 дугаар сургууль
  16. Баянгол дүүргийн Б.Наранбаатар захиралтай “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
  17. Хан-Уул дүүргийн Д.Ариунаа захиралтай 60 дугаар сургууль
  18. Баянзүрх дүүргийн Л.Баянтуул захиралтай “Амгалан” цогцолбор сургууль
  19. Сүхбаатар дүүргийн Ц.Гэрэлмаа захиралтай 25 дугаар тусгай сургууль
  20. Хан-Уул дүүргийн Ц.Баярбаатар захиралтай 130 дугаар бага сургууль
Сэтгэгдэл
Шинэ мэдээ