“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2019/10/17 УНШСАН: 384


“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ


Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. 
Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн “Шонхор” бүлэг, Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” бүлгийн 35 өсвөрийн аврагч оролцож байна.
Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан цэгт гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна. Тус арга хэмжээг нийслэлийн 6 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 240 сурагч үзэж сонирхлоо.


Сэтгэгдэл
Шинэ мэдээ