ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН “ХҮҮХЭД БҮРТ ШИМТ ХООЛ” СУРГАЛТ-ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/10/15 УНШСАН: 683

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН “ХҮҮХЭД БҮРТ ШИМТ ХООЛ” СУРГАЛТ-ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэлийн Боловсролын газраас БНСУ-ын “WITH төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн 2019 оны хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд анх удаа эцэг эхчүүдэд зориулсан “Хүүхэд бүрт шимт хоол” сургалт өдөрлөгийн арга хэмжээг “Монголын хүүхдийн ордон”-д 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт нийслэлийн 241 цэцэрлэгийн 700 гаруй эцэг эхийн төлөөлөл оролцсон. Сургалт өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагааг үзүүлэх сургалт, үзүүлэнгээр дамжуулан хүргэлээ. Үүнд:

  • Хүүхдийн гар болон шүдний эрүүл ахуйн өртөө: Монгол улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94%байна. Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад эцэг эхийн анхаарал халамж, оролцоо хамгийн чухал байдагучхаас үүнийг ойлгуулах хэрэгцээ шаардлага өндөр байна. Мөн халдварт өвчин, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн том найдватай арга бол хүүхдийн гарыг тогтмол савандаж, угаах болно. Дээр дурдсан асуудлуудад эцэг эхийн оролцоо үүрэг чухал хэрэгтэйг ойлгуулахад энэ өртөө тусалсан.
  • Хүүхдийн хоол-Шим тэжээл-Солонгон хүнсний өртөө: Хүүхэд бүрийн насны онцлогоос хамаарч өдөр тутмын хоол хүнсээр авах шимт бодисын хэрэгцээ шаардлаг өөр өөр байдгийг ойлгуулах Солонгон хүнс буланг ажиллуулсан. Хоол хүнсний бодит үзүүлэн, сургалтын материал ашиглан эцэг эхчүүдийн шим тэжээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэдтэйгээ хамтран тоглоомын аргаар зөв хооллох аргад суралцах боломжийг танилцуулсан.
  • Шингэн усны зөв хэрэглээний өртөө: бид өдөр тутам сахар хэмээх чихэрлэг амт оруулагчтай хүнсийг хэрэглэдэг. Гэвч бид хүнсэнд бидний нүдэнд харагдахгүй “Далд сахар”-ын талаар мэдлэг дутмагаас хүүхдэдээ шингэн сонгохдоо төрөл бүрийн ундаа, жүүсийг ихэвчлэн авч өгдөг. Ундаа, жүүсэнд агуулагдах далд сахарын хэмжээг үзүүлэнгээр харуулж, амтаар нь харьцуулан сонголтоо зөв хийх талаар мэдлэг олгохыг эрмэлзсэн.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ