БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 62 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ОГНОО : 2019/10/07 УНШСАН: 415

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 62 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж өнөөдөр үүд хаалгаа нээлээ.

Цэцэрлэгийн үндсэн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай байсан бөгөөд өргөтгөлийн барилга баригдсанаар  одоо тус цэцэрлэг нийт 500 хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. 6 бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөрОфис констракшн” ХХК  барьж гүйцэтгэсэн.

Мөн 2019 онд НЗДТГ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан дулаан техникийн шинэчлэлтийн дулаалгын ажил тус цэцэрлэгийн үндсэн барилгад хэрэгжсэн.

БЗД-ийн 10 дугаар хорооны сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 714 хүүхэд байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ