БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ОГНОО : 2019/10/01 УНШСАН: 509

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байр хугацаанаасаа 2 жилийн өмнө ашиглалтанд орж үүд хаалгаа нээлээ.

1500 хүүхдийн хүчин чадал бүхий тус сургуулийн шинэ байрны бүтээн босголтыг 2018-2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10.7  тэрбум төгрөгийн өртгөөр  "Батс өргөө " ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Нэг ээлжиндээ 1500 сурагч хүлээн авах чадалтай шинэ байр ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороодын иргэдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх сургуулиудын ачаалал буурч, БЗД-ийн 4 сургууль гурван ээлжнээс бууж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Шинэ сургууль сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлсэн хичээлийн 42 танхим, орчин үеийн стандартад нийцсэн хоёр спорт заал, номын сан, гал тогоотой баригджээ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ