НИЙСЛЭЛИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
ОГНОО : 2019/09/30 УНШСАН: 337

НИЙСЛЭЛИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 

Нийслэлийн Боловсролын газар, Онцгой байдлын ерөнхий газар, БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй болгон төлөвшүүлэх зорилготой уг тэмцээн 2013 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн тэмцээн дүүрэг, нийслэл, улс гэсэн 3 үе шаттай явагдах бөгөөд өнөөдөр нийслэлийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд  нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга оролцож нийт тамирчиддаа амжилт хүслээ . Эндээс шалгарсан баг улсын аваргад оролцоно.

Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан цэгт гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорин өрсөлддөг.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ