Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайлангийн талаар санал солилцлоо
ОГНОО : 2019/09/27 УНШСАН: 243

Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайлангийн талаар санал солилцлоо

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга монгол улсын боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайланг боловсруулсан ЮНЕСКО-н Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн К.Холмс, “Лийдс” их сургуулийн профессор Кэролайн Сюзан Дайер болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.

ЮНЕСКО нь 2018 оны 04 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Боловсролын бодлогын тойм шинжилгээг гүйцэтгэж байгаа  юм.  

Энэхүү тойм шинжилгээний урьдчилсан тайланг боловсруулсан ЮНЕСКО-ын төлөөлөгчид Монгол Улсад 2019 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд ажиллаж урьдчилсан тайлан болон тайланд тусгагдсан зөвлөмжүүдийн талаар холбогдох салбарын төлөөлөлтэй уулзан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Тус ажлын хүрээнд Боловсролын хүрээлэнгээс шаардлагатай мэдээллээ хүргүүлснийг үндэслэн Монгол Улсын Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайланг яаманд ирүүлээд байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ