НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БНСУ-ЫН “WE LOVE YOU” ТББ-ТАЙ ХАМТРАН БЗД-ИЙН 79 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР НОМЫН ӨРГӨӨ БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/09/18 УНШСАН: 376

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БНСУ-ЫН “WE LOVE YOU” ТББ-ТАЙ ХАМТРАН БЗД-ИЙН 79 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР НОМЫН ӨРГӨӨ БАЙГУУЛЛАА


Нийслэлийн Боловсролын газар БНСУ-ын "We love you" ТББ-тай хамтран боловсролын салбарын зорилго зорилтын хүрээнд хүүхдийг хѳгжүүлэх, номтой нѳхѳрлүүлэх, сургалтын суралцах орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн захын сургуулийн сурагчдын сургалтын орчинг сайжруулах зорилгоор БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хичээлийн нэг байранд 22 сая тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалттаар шинэ номын сан байгуулж хүлээлгэн өглөө. Уг номын сан тус сургуулийн дунд ахлах ангийн 1500 сурагчийг номтой нѳхѳрлѳх боломжийг бүрдүүлсэн, сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан тохилог орчинтой байгаа нь сурагчдын сэтгэлд бүрэн нийцсэн номын сан болж чадлаа гэж сургуулийн захирал У.Дугармаа сургуулийн баг хамт олон, сурагчдынхаа өмнөөс талархал илэрхийллээ.


Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл
Шинэ мэдээ