НИЙСЛЭЛИЙН БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН “СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ-СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА
ОГНОО : 2019/09/13 УНШСАН: 276

НИЙСЛЭЛИЙН БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН “СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ-СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ”  СУРГАЛТ АМЖИЛТТАЙ  ЯВАГДАЖ ДУУСЛАА

 

БСШУСЯ-аас зохион байгуулж буй “Сургуулийн менежмент-сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтад нийслэлийн 6 дүүргийн 499 бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын менежерүүд хамрагдсан бөгөөд үндэсний 12 сургагч багш ажиллалаа. Тус сургалтаар сургуулийн менежментийн загвар, үйл ажиллагааны менежментийг шинжлэх, сургуулийн менежментийн загвар боловсруулах, хичээлд суурилсан сургуулийн менежмент, бизнес судлал хичээлийн агуулга арга зүй, сайжруулсан сургалтын хөтөлбөрийн онцлог ба суралцахуйн зорилтын талаар дадлага ажилд түшиглэн зохион байгууллаа. Энэхүү сургалтад бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын менежерүүдийн  идэвх оролцоо сайн байсан бөгөөд ирц 97,8 хувьтай байлаа. Мөн энэ сургалтаар сургалтын төлөвлөгөөнд шинээр орж байгаа “Бизнес судлал” хичээлийн зорилго зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн үнэлгээтэй танилцуулж, мэдээлэл өглөө. Сургалтад  бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын менежерүүд идэвхтэй сайн оролцож, багаар ажиллаж санал бодлоо солилцох, мэдлэг арга зүйгээ дээшлүүлэх, сайжруулсан хөтөлбөрийн талаар нэгдсэн нэг ойлголттой болохоос гадна, сургалтыг зөвхөн сургалтын менежерүүдэд тусгайлан зохион байгуулсанаараа илүү  үр дүнтэй боллоо.
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ