НИЙСЛЭЛИЙН БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН “СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ-СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
ОГНОО : 2019/09/11 УНШСАН: 369

НИЙСЛЭЛИЙН БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН “СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ-СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ”  СУРГАЛТ АМЖИЛТТАЙ  ЯВАГДАЖ БАЙНА

 

БСШУСЯ-аас зохион байгуулж буй “Сургуулийн менежмент-сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтад нийслэлийн 6 дүүргийн 512 бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын менежерүүд хамрагдаж байгаа бөгөөд үндэсний 12 сургагч багш ажиллаж байна. Тус сургалтаар сургуулийн менежментийн загвар, үйл ажиллагааны менежментийг шинжлэх, сургуулийн менежментийн загвар боловсруулах, хичээлд суурилсан сургуулийн менежмент, бизнес судлал хичээлийн агуулга арга зүй, сайжруулсан сургалтын хөтөлбөрийн онцлог ба суралцахуйн зорилтын талаар дадлага ажилд түшиглэн зохион байгуулж байна. Энэхүү сургалтад бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын менежерүүдийн  идэвх оролцоо сайн байгаа бөгөөд ирц 85-93 хувьтай байна. Сургалтын менежерүүд сургуулийн менежментийн загварыг таатай хүлээн авч, үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцож байна. Мөн энэ сургалтаар сургалтын төлөвлөгөөнд шинээр орж байгаа “Бизнес судлал” хичээлийн зорилго зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн үнэлгээтэй танилцуулж, мэдээлэл өгч байна. Сургалт өнөөдөр дуусна.

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ