БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 2 ДУГААР ХОРООНД 22 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН САЛБАР БҮЛЭГ НЭЭГДЛЭЭ
ОГНОО : 2019/09/10 УНШСАН: 167

БАЯНЗҮРХ  ДҮҮРГИЙН 2 ДУГААР  ХОРООНД

22 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН САЛБАР БҮЛЭГ НЭЭГДЛЭЭ

 

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулийн ачааллыг бууруулж, 2 ээлжинд шилжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын  2019 оны Барилга түрээслэх тухай А/522 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2019 оныСургууль цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх тухай А/856 дугаар захирамжын дагуу нийслэлд 11 сургууль, 8 цэцэрлэг барилга түрээслэх захирамжийг үндэслэн хамран сургах тойргийн хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор түрээсийн байрны гэрээг байгуулахаар болсон.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо цэцэрлэггүй хороо бөгөөд өнөөдөр тус хороонд 22 дугаар цэцэрлэг 6 бүлэг 150 хүүхдийн хүчин чадалтай 3 дахь салбараа нээлээ.

Тус цэцэрлэгийн хамран сургах тойргийн 1, 2 дугаар хорооны 2-6 хүртэлх насны 2099 хүүхдээс 956 хүүхдийг 1,2,3 дугаар салбарын 21 бүлэгт хамруулж байгаагийн 656 хүүхэд буюу нийт суралцагчийн 68,6%  нь 2 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг.  

БЗД-ийн 22 дугаар цэцэрлэг нь 2 дугаар хорооны 656 хүүхдийн 150 гаруй хүүхдийг энэхүү 3 дугаар салбартаа хүлээн авахаар цахим элсэлтийг зохион байгуулж, СӨБ-ын хамрагдалтыг өмнөх жилээс 3,5%-аар нэмэгдүүлж чадсан байна.

Салбар бүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ