НИЙСЛЭЛИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ДУЛААН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ОГНОО : 2019/09/09 УНШСАН: 192

НИЙСЛЭЛИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ДУЛААН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

             

Швейцарын хөгжлийн агентлаг болон ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэгийн барилгын дулаан, техникийн засвар, шинэчлэлийн ажлын нээлт 9 дүгээр сарын 6-ны өдөр боллоо.

Энэхүү төслийн хүрээнд 2018-2021 оны хооронд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 20 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

Баянзүрх дүүргийн 53-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90, 127-р цэцэрлэгийн барилгын дулаалгын ажлыг 2018 онд гүйцэтгэсэн бол 2019 онд Баянзүрх дүүргийн 55-р сургууль, 62, 63-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 74-р сургууль, 91, 158-р цэцэрлэгт энэхүү төслийг хэрэгжүүлж одоо дуусах шатандаа ороод байна.

Энэхүү төслийн үндсэн зорилго нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, тав тухтай орчинд сурч хүмүүжих нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдол, дулааны алдагдлыг бууруулж, барилгын насжилтийг уртасгах, төсвийн үргүй зардлыг бууруулахад оршиж байгаа юм.

Дулаан техникийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлснээр сургууль, цэцэрлэгийн барилгын насжилтийг 30 жилээр уртасгаж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ