НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАР “ЗӨВЛӨХ” МЭРГЭЖЛИЙН ЗЭРГЭЭ АВЛАА
ОГНОО : 2019/09/06 УНШСАН: 633

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАР “ЗӨВЛӨХ” МЭРГЭЖЛИЙН ЗЭРГЭЭ АВЛАА

    

       Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Журам батлах тухай” А/812 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам” –ын шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарын материалыг магадлан БМДИ-д хүргүүлсэн билээ. БСШУС-ын сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг ажиллан дүгнэлт гаргасан байна. 

     Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох тухай  А/468 дугаар тушаал гарсан.  Улсын хэмжээнд нийт 81 багшид “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгосноос 50 хувь нь нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нар байв.                  

       Монгол улын “Зөвлөх багш” зэрэг авсан нийт удирдах ажилтан, багш нартаа баяр хүргэж хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх, нийслэлийн багш нарт мэргэжлийн ур чадвар аргазүйн дэмжлэг үзүүлж, туршлагаа түгээн  дэлгэрүүлж ажиллахыг хүсэн ерөөж, ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ