НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
ОГНОО : 2019/08/30 УНШСАН: 490

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

 

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш нарын “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалт 08 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.

Сургалтыг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, БМДИ, БХ, БҮТ, НБГ, дүүргүүдийн БХ-ийн холбогдох албан тушаалтнууд, МУБИС СӨБС-ийн багш нар, СӨБ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл болон  үндэсний түвшинд сургагч багшаар  бэлтгэгдсэн эрхлэгч, аргазүйч, багш  хамтран явуулж байна.

Сургалтыг “сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёололыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох” зэргийг багш нарт дадлага ажлаар хийлгэх замаар зохион байгуулсан.

Сургалтад нийслэлийн 6 дүүргийн 4149 бага ангийн багш хамрагдаж байгаа бөгөөд үндэсний 96 сургагч багш, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн аргазүйчдийн 88.0, багш нарын 95.0 хувь нь нь хамрагдсан байна.

Мөн энэ сургалтаар бага ангийн сургалтын төлөвлөгөөнд шинээр орж байгаа “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн зорилго зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн үнэлгээтэй танилцуулж, сурах бичгийн талаар мэдээлэл өгч байна.

Сургалтыг  ерөнхий боловсролын 202 үндэсний сургагч багш,  явуулж байгаа бөгөөд 3 өдөр үргэлжилж буй энэхүү сургалт өнөөдөр дуусч үр дүнгээ тооцох юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ