“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургалт нийлэлийн ЕБС-ийн удирдах ажилтнуудад амжилттай зохион байгууллаа
ОГНОО : 2019/08/27 УНШСАН: 547

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй”

үндэсний сургалт нийлэлийн ЕБС-ийн удирдах ажилтнуудад

 амжилттай зохион байгууллаа

 

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалт  08 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр Багш хөгжлийн ордон дээр ЕБС-ийн удирдах ажилтнуудын дунд амжилттай зохион байгуулагдаж байна.

Сургалтын нээлтэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар оролцлоо.

Сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний сургагчаар бэлтгэгдсэн 545 багш 8 дугаар сарын 15-23-нд  21 аймагт сургалтаа амжилттай зохион байгуулсан бол өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд судлагдахуун тус бүрээр нийслэлийн ЕБС-иуд дээр төвлөрүүлэн зохион байгуулж нийт 16,825 багш хамрагдаж байна. 

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтад Монголын бүх багш нар, сургуулийн удирдлага /нийт 44014 хүн/, БСУГ-ын дарга, мэргэжилтэнг бүрэн хамрагдаж  байгаагаараа онцлогтой болно. Үүний зэрэгцээ мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нар, багш бэлтгэдэг их дээд сургуулийн дидактикийн багш нар, ажил идэвхтэй хайж буй багш нар сургалтад оролцох нь нээлттэй байна.

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёололыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийсэн.

Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дундажаар 35.5% буурсан байна. Энэ мэтчилэн суурь боловсролын 8.7%, бүрэн дунд боловсролын 9.2%-иар агуулга тус тус буурсан байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ